“Тавантолгой төмөр зам” ХХК нэг сая тонн ачаа тээвэрлэлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ”Тавантолгой төмөр зам” ХХК энэ оны наймдугаар сарын 27-нд нэг сая дахь тонн ачаагаа тээвэрлэлээ.
”Монголиан транс лайн" ХХК-ийн чингэлэгтэй экспортын
нүүрс ачсан 49 вагон бүхий 6101-р галт тэрэг Тавантолгой өртөөнөөс Цогтцэций
өртөөнд хүрснээр энэ онд
тээвэрлэсэн ачаа 1 сая тоннд хүрчээ.
Тодруулбал, Тавантолгой-Гашуунсухайт-Тавантолгой чиглэлд 310,6 мянган
тонн, Тавантолгой-Цогтцэций-Тавантолгой чиглэлд 690,2 мянган тонн ачаа
тээвэрлээд байгааг тус компани мэдээлэв.
”Тавантолгой төмөр зам” ХХК өнгөрсөн оны долоодугаар сарын 9-ний өдрөөс Тавантолгой-Гашуунсухайт
чиглэлийн төмөр замаар туршилтын тээвэрлэлт эхлүүлж, энэ оны тавдугаар сард
суурь бүтцийг байнгын ашиглалтад оруулсан билээ.