ӨВӨРХАНГАЙ: Монгол Улсын Гарьд Ц. Бямба-Отгоныг хоёр өрөө байр, Тоёото Ланд круйзер300 маркийн авто машинаар мялаалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-09-03 14:27:17

 Арвайхээр /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гарьд Цэдэнсодномын Бямба-Отгоны цолыг Өвөрхангай аймаг,  “Өв Гарден” ХХК-иас хоёр өрөө шинэ байраар мялаалаа.


Өвөрхангай аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, Өвөрхангай аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд, Өвөрхангай аймгаас төрөн гарсан нэр бүхий бизнесмэнүүд хамтран Тоёото Ланд круйзер-300 маркийн авто машинаар мялаав.



Мөн “Нутгийн буян” группээс Улаанбаатар хотод дөрвөн өрөө байр, төрөлх Төгрөг сумын Нутгийн зөвлөл, ЗДТГ, Арвайхээр сумын Нутгийн зөвлөлөөс иж бүрэн мөнгөн хэрэглэлтэй эмээл, хазаар бүхий хос шарга морийг тус тус бэлэглэлээ.


Түүнчлэн Гардийн ажлын анхны хамт олон болох “Өөрхангай АЗЗА” ТӨХК, төрөл төрөгсөд, ахан дүүсээс нь аварга болохыг хүсэн ерөөж, хүчит цолыг нь мялаагаад байна. 

Связанные новости