ӨВӨРХАНГАЙ: Аймгийг 2030 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлд санал авч эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийг 2026-2030 онд
хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төсөлд санал авах урьдчилсан хэлэлцүүлэг
болж байна.
Өнөөдөр төсөв санхүүгийн салбарын
ажилтан, албан хаагчдыг хамруулан эхлүүлж байгаа тус хэлэлцүүлэг Хүний хөгжил -
нийгэм, Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр, худалдаа, үйлчилгээ, байгаль орчин, аялал
жуулчлал, Дэд бүтэц, Хууль, эрх зүй, засаглал, гадаад харилцаа гэх салбарын
хүрээнд 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Хэлэлцүүлгийг өрнүүлэхдээ уламжлалт
аргаар тулгамдсан асуудлаа ярих бус иргэд, байгууллагын оролцоонд тулгуурлан 2030
онд хүрэх зорилт, үр дүнг тодорхойлон хэлэлцэж байгаагаараа онцлог гэдгийг
аймгийн Засаг даргын орлогч М.Батзориг ярилаа.
Ирэх долоо хоногт хувийн хэвшил,
иргэний нийгмийн байгууллагыг хамруулах бол иргэд 70321111 утсаар холбогдон
саналаа өгөх юм. Өвөрхангай аймгийг 2021-2026 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн
чиглэлийг 2020 онд аймгийн ИТХ-аар баталж байсан ба хэрэгжиж дууссан буюу дүгнэх шатандаа байна.
Ulaanbaatar