ХОВД: Ундны усны хоёр дахь эх үүсвэр байгуулах ажлыг нэгдүгээрт эрэмбэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-09-04 23:12:43

Жаргалант /МОНЦАМЭ/.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын баг өнөөдөр Ховд аймгийг хөгжүүлэхтэй холбогдуулан цаашид хийх ажлын талаар иргэдээс санал авч эрэмбэллээ. 


Тодруулбал, 2024 оны төсвийн төслийг боловсруулахад иргэд саналаа өгсөн юм. Иргэдийн зүгээс Ховд хотын ундны усны хоёр дахь эх үүсвэр байгуулах, дулааны станцын өргөтгөлийн хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэх,
 Олон ястны өв соёлын цогцолбор музейн барилга барих, Гэр хорооллын цэвэр, бохир усны шугам сүлжээний зураг төсөв, Ховд-Улаангом чиглэлийн 163.3 км хатуу хучилттай авто зам, 1000 айлын орон сууцны зураг төсөв, Цэвэрлэх байгууламжийн өргөтгөл зэрэг ажлыг эхний байруудад эрэмбэлж, цаашид хэрэгжүүлэх нь чухал гэж үзлээ.    


Ийнхүү иргэдийн эрэмбэлсэн зарим ажлыг 2024 оны улсын төсвийн төсөлд тусгаж, хэрэгжүүлэхэд анхаарна гэж Ерөнхий сайд онцлов.  

Ховд хотын ундны усны хоёр дахь үүсвэрийг шинээр судалж, төлөвлөн  ажиллах нь өсөн нэмэгдэх хэрэглээ буюу Ховд агро парк төсөл, Үйлдвэр технологийн парк, шинэ сургууль, цэцэрлэгийн барилга, инженерийн шугам сүлжээнд холбогдсон гэр хорооллын айл өрхийн ундны усны эх үүсвэрийг илүү найдвартай, тасралтгүй ажиллагаатай болгох зорилготой.   


Связанные новости