ОРХОН: “Дезерет” олон улсын байгууллагаас мэс заслын хүүхдийн тасгийг тохижууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр /МОНЦАМЭ/. “Дезерет” олон улсын байгууллага 105 сая төгрөгөөр БОЭТ-ийн
“Хүүхдийн мэс заслын тасаг”-ийг тохижууллаа. Үүнд унтуулгын аппарат, хагалгааны ор,
гэрэлтүүлэг зэрэг иж бүрэн тоног төхөөрөмж багтжээ.
БОЭТ нь мэс заслын тасгаа нэг
дор төвлөрүүлэх зорилгоор 15 хүртэлх насны хүүхдэд зориулсан хагалгааны өрөө
нээснээр өвчтөнд эмнэлгийн тусламжийг
яаралтай үзүүлэх боломж
бүрдэж байгаа юм.
“Дезерет” олон улсын байгууллага нь Монгол Улсад 30 дахь жилдээ хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлж байна. Харин Орхон аймагтай сүүлийн хоёр жил хамтран ажиллаж байгаа юм.

Связанные новости
В Токио проходят 12-е Монголо-Японские консультации между государственным и частным секторами
1 день
С.Чулуун: Во времена Чингис хаана единственные два преимущества в мире были в руках кочевников
2 дня
Премьер-министр Гомбожавын Занданшатар распорядился направить дополнительных врачей-резидентов
3 дня
Ulaanbaatar