Дөрвөн сая төгрөгийн эзнээр таван азтан тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-09-19 09:22:33

НӨАТ-ын ээлжит сугалаа өчигдөр буюу энэ сарын 08-нд болж, 6 мянга 893 азтан тодров.

Энэ удаагийн сугалаагаар Супер азтан буюу 200 сая төгрөгийн азтан тодроогүй бөгөөд 5 иргэн тус бүр 4 сая төгрөг хожлоо. Мөн 63 азтан тус 500 мянган төгрөг, 644 азтан 100 мянган төгрөг хожсон бол 6 мянга 181 азтан 20 мянган төгрөгийн эзэн болов.

Энэ удаагийн тохиролд өнгөрсөн сарын 01-31-нд олгосон 18 сая 538 мянга 300 баримт хамрагдсан юм.

Ч.Ариунболд

Связанные новости