ДОРНОД: Малын дуут өвчин илэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Цагаан-Овоо, Баян-Уул сумын зааг дээр малын дуут өвчин илэрчээ. Тодруулбал, Өвөрхангай аймгаас сар орчмын өмнө нүүж ирсэн малчин Б-ийн гурван үхэр өвчилсөн байна.
Одоогоор Баян-Уул сумын мал эмнэлгийн тасаг газар дээр нь ажиллаж, голомтоос таван км-ийн зайд хязгаарлалтын дэглэм тогтоов. Өвчилсөн үхрийг устгаж, 66 тугал, бярууг вакцинжуулжээ.
Энэхүү дуут өвчин туссан
малын дал нуруу хавдах, хий хуримтлагдах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Өвчин
илэрснээс хойш 14 хоногийн
дотор дахин халдвар гарахгүй бол хязгаарлалтын дэглэмийг цуцална. Тиймээс малчид, мал бүхий иргэдийг сонор сэрэмжтэй
байхыг
анхааруулав.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
5 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
11 дня
Ulaanbaatar