ОРХОН: Ивэрхийг эмчлэх олон улсын эмч нар Орхон аймагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2023 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Улсын II төв эмнэлгийн мэс заслын зургаан эмч болон Испани улсын гурав, Австралийн нэг
эмч Орхон аймгийн БОЭТ-д ажиллаж байна.
Олон улсын
эмч нарын баг Монгол Улсад 10 хоног ажиллахаас тав хоногт нь буюу энэ
сарын 20-ныг хүртэл Орхон аймгийн иргэдэд ивэрхийн үзлэг, шинжилгээ,
мэс засал хийнэ.
БОЭТ-ийн
Мэс заслын тасаг ивэрхийн хагалгаа түүнд тор тавьж нөхөх, цавины ивэрхийг дотооддоо эмчилдэг. Харин энэ удаа олон улсын
эмч нартай хамтран аймагтаа хийдэггүй нарийн эмчилгээг хийх ажээ.
Связанные новости

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
6 дня

Второй этап отбора подрядчика для проекта строительства метрополитена будет объявлен в августе
6 дня