Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас оролцсон тамирчдаас Эрдэнэт үйлдвэрийн ахмад ажилтан, Олон улсын хэмжээний мастер Ч.Тэрбиш, А.Цогзолмаа, спортын мастер Ц.Энхтөр, Р.Цогзолмаа нар бахдам амжилт үзүүлж, хоёр алт, таван мөнгө, хоёр хүрэл медалийн эзэд боллоо.  


Хөнгөн атлетикийн мастеруудын 23 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаас 14 тамирчин оролцсон бөгөөд А.Цогзолмаа нь саадтай 2 км-т Ази тивийн аварга болж алтан медаль, 5-10 км-т мөнгө, буухиа 400 м-т тус тус мөнгөн медаль хүртэж үнэмлэхүй амжилт үзүүлсэн байна.  


Ахмад тамирчдын энэхүү амжилт нь Эрдэнэт үйлдвэрийн спортын уламжлал, ахмад үеийнхний идэвх зүтгэл, бэлтгэл өндөр түвшинд хэвээр байгааг илтгэж байна.