Үнэт цаасны арилжаагаар 121 233 ширхэг хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГӨнөөдрийн үнэт цаасны арилжаагаар “I” “II” болон “III” ангилалд бүртгэлтэй 20 хувьцаат компанийн нийт 121 233 ширхэг хувьцаа арилжив.
Үнэт цаасны арилжаагаар нийт 29 сая 381 303 төгрөгийн гүйлгээ хийсэн байна. Мөн өдөр MSE ALL индекс 826.13 нэгж болж 0.77 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 389 тэрбум 470 сая 41531 төгрөг болжээ.
Б.Заяа