Үнэт цаасны арилжаанд 24 компани оролцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГӨнөөдрийн үнэт цаасны арилжаагаар “I” “II” болон “III” ангилалд бүртгэлтэй 24 хувьцаат компанийн нийт 126 430 ширхэг хувьцаа арилжсан байна.
Мөн 504 ширхэг ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар арилжиж нийт 80 сая 470,554 төгрөгийн гүйлгээ хийжээ.
Түүнчлэн "MSE ALL" индекс 824.32 нэгж болж 0.22 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 384 тэрбум 583 сая 490493 төгрөг болсон байна.
Б.Заяа