Нэг хүн 3 хүний ажлыг гүйцэтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-10-07 11:14:30

Булган аймгийн Хот тохижилт үйлчилгээний газар нь 2009 оноос бие даасан байгууллага болжээ. Анх шийдвэр гарахад 34 хүний орон тоо баталж өгсөн байна.

Үүнээс хойш Булган аймгийн ногоон байгууламж, гэрэлтүүлэг, нийтийн аж ахуй 3 дахин нэмэгдээд байхад дээрх орон тоо хэвээр байна. Өөрөөр хэлбэл 1 хүн 3 хүний ажлыг гүйцэтгэж байна. Жилийн жилд ажилтан албан хаагчийн тоог нэмэх шаардлагатай байгааг дээш уламжилдаг ч нааштай хариу өгдөггүй байна.

Тэдний 5 нь албан тасалгаанд суудаг бусад нь гадуур явдаг ажилтай. Өнгөрсөн онд гадуур ажилтай байдаг 12 ажилтандаа өвлийн дулаан гутал авч өгчээ. Харин энэ онд үлдсэн ажилтнууддаа авч өгнө.  Хувцсанд жилд 4.8 сая төгрөг төсөвлөгддөг юм байна.

П.Батням

Связанные новости
Комментарии