ТӨВ: Спортын салбарын оны шилдгүүд тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-12-27 12:17:59

Зуунмод 2023 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Төв аймгийн спортын салбарын оны шилдгүүдээ шалгаруулах ёслолын үйл ажиллагаа энэ сарын 26-ны өдөр болов.  


Энэ үеэр шилдэг тамирчдыг уламжлалын дагуу найман төрлөөр шалгаруулан шагнав.

 

  • Шилдэг биеийн тамир спортыг дэмжигч ахмадын зөвлөлөөр Г.Нямбуужунхуар даргатай Өндөрширээт сумын ахмадын зөвлөл
  • Шилдэг спортын холбоо, клуб, дэвжээгээр Э.Доржпүрэв тэргүүнтэй аймгийн Самбо бөхийн холбоо
  • Шилдэг сургуулиар Л.Хосбаяр захиралтай Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургууль
  • Шилдэг сумаар Ч.Сарангэрэл даргатай Зуунмод сум
  • Шилдэг дасгалжуулагчаар Төв аймгийн Биеийн тамир спортын газрын ахлах дасгалжуулагч, чөлөөт бөхийн өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч Лувсандамбын Энхбаяр
  • Шилдэг тамирчнаар Ү.Мөнхчимэг, Б.Чулуун-Эрдэнэ, С.Очиртуяа, Н.Ундрахбаяр, Б.Сүхбат, Б.Даваажаргал, Т.Амарсанаа, Г.Энхнасан, Д.Отгонзул, Х.Отгонтэнгэр, М.Мөнхжин, Б.Батцагаан, Ү.Нандин-Эрдэнэ, Э.Мөнх-Эрдэнэ, Т.Ирмүүн, Т.Тэнүүн, Ч.Тэмүүжин, Н.Тайванжаргал, Б.Эрдэм, Н.Номин нар
  • Шилдгийн шилдэг тамирчнаар М.Сувд-Эрдэнэ, Б.Намуунцэцэг,
  • Шилдгийн шилдэг дасгалжуулагчаар Б.Болдбаатар нар тус тус шалгарч, 2023 оны ажил, амжилтаа үнэлүүллээ.

 

 

Связанные новости