ТӨВ: Гурван жилийн хугацаанд бүтээн байгуулалтын 325.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-01-04 16:50:50

Зуунмод, 2024 оны нэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2020-2023 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 293.5 тэрбум төгрөг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар 32.1 тэрбум төгрөг, нийт 325.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ.

 

Тухайлбал, 2520 хүүхдийн багтаамж бүхий нийт 6 сургууль, 600 хүүхдийн дотуур байр, 1165 хүүхдийн 10 цэцэрлэг, 8 суманд Эрүүл мэндийн төв, 6 суманд Соёл, спортын төв, 2 суманд Нутгийн захиргаа, төрийн үйлчилгээний оффис нийт 39 барилга обьектыг шинээр барьж, үүнээс 30 барилгыг ашиглалтад оруулсан байна. 

 

Мөн Зуунмод хотод Монголын үндэсний археологи, угсаатны музей, лабораторийн барилгын ажил үргэлжилж, гүйцэтгэл 80 хувьтай байна.

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурч хөгжих орчин нөхцөлийг бүрдүүлж олон улсын байгууллага, Орон нутгийн төсвийн 350.3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв “Аз жаргалын өргөө”-г ашиглалтад оруулжээ.  

 

Связанные новости