ДОРНОД: “Хөдөлмөрийн маргаан таслах комисс” 10 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-01-10 15:26:00

Чойбалсан, 2023 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга ноднин жилээс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор аймаг бүрт “Хөдөлмөрийн маргаан таслах комисс” ажиллаж байна.

Дорнод аймгийн Хөдөлмөрийн маргаан таслах комисс нэг жилийн хугацаанд 10 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Тодруулбал, “ДБЭХС” ТӨХК, ЭМГ, БШУГ, Гаалийн газар, “Шинь шинь” ХХК зэрэг байгууллагад үүссэн хөдөлмөрийн харилцааны маргааныг хүлээн авч хэлэлцсэн байна.


Дорнод аймгийн “Хөдөлмөрийн маргаан таслах гурван талт хороо”-нд ажил олгогч, ажилчид, төрийн захиргааны байгууллагыг төлөөлж тус бүр гурав, нийт есөн хүн ажилладаг. Хөдөлмөрийн харилцаа нь өргөн цар хүрээг хамардаг учраас Шүүх дээр ачаалал үүсгэж, шийдвэрлэх явц тэр хэрээрээ хугацаа нь уртасдаг.

“Хөдөлмөрийн маргаан таслах комисс”-ын дарга Л.Хишигтогтох: -“Шинэ хуулийн дагуу хөдөлмөрийн аливаа асуудал маргаан гарсан тохиолдолд байгууллагынхаа “Маргаан таслах комисс”-оор орж, дараа нь аймгийн комисст хандаж байж хуулийн байгууллага руу шилжих зүй тогтол үйлчилж байгаа” гэв.


Ташрамд дуулгахад, 20-иос дээш ажилтантай бол тухайн байгууллага заавал “Маргаан таслах комисс” байгуулахыг анхааруулж байна. 

Связанные новости