"Бизнесийн ёс зүй"-н төслийг үргэлжлүүлэхээ мэдэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-01-10 16:27:10

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/.  “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх” төслийг үргэлжлүүлэхээ төсөл хэрэгжүүлэгчдээс мэдэгдлээ.

Монгол Улсад бизнесийн орчны тэгш байдлыг хангахад чиглэсэн урт хугацааны бизнесийн ёс зүй, шударга байдлыг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой уг төслийг “Рио Тинто Монгол” компани, МҮХАҮТ болон Бизнесийн ёс зүйн төв хамтран хэрэгжүүлж байгаа юм.


Төслийн хүрээнд Монголын бизнес эрхлэгч, төр хувийн хэвшлийн ААН-үүдэд зориулсан бизнесийн ёс зүй, комплаенсын чиглэлээр сургалт, зөвлөх үйлчилгээ, цахим номын, гарын авлага боловсруулах мөн олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр Бизнесийн ёс зүй, комплаенсын үндэсний I, II форумыг зохион байгуулсан юм.

Төслийн хугацаанд сургалт, зөвлөх үйлчилгээ, үйл ажиллагаагаар дамжуулан нийт 639 компанийн 1000 гаруй оролцогч нарт шууд хүрч, олон нийтийн цахим платформоор дамжуулан нийт 700 мянга гаруй хүнд мэдээлэл, сурталчилгааг хүргэжээ.



Манай улсад бизнесийн ёс зүй, комплаенсын чиглэлээр Монголын Мянганы сорилтын сан, “Рио Тинто компани олон улсын зарчмыг баримтлан ажиллаж байна. Мөн “Эйч ар консалтинг фирм компани хөдөлмөрийн харилцаан дахь бизнесийн ёс зүйг баримтлан ажиллаж байна. 

Связанные новости