ӨВӨРХАНГАЙ: Хужирт сумын малчдыг хямд үнэтэй өвс тэжээлээр хангав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-01-25 16:53:34

Арвайхээр, 2024 оны нэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Хужирт суманд энэ жил 1270 малчин өрхийн 247 мянган толгой мал өвөлжиж байна. Үүний 50 хувь нь аймаг дотроо оторлож яваа юм.


Улс, аймгийн Онцгой комиссоос тус суманд 1500 боодол өвс, 1800 шуудай хивэг, 200 шуудай долооц, 75 шуудай тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олголоо. “Зах зээлд боодол өвс 20 орчим мянган төгрөгийн үнэтэй байгаа. Аймгийн аюулгүйн нөөцөөс нэг боодлыг 8000 төгрөгөөр малчдад олгож байна” хэмээн аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч И.Доржсүрэн хэллээ.


Аймгаас өвөлжилт хүндэрсэн сумдад өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр малчдад хүргэж байгаа бөгөөд цас ихтэй сум, баг хооронд зам гаргах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Связанные новости