СЭЛЭНГЭ: "Ургацын баяр-2023"-т зориулсан бөхийн барилдаанд улсын заан Н.Жаргалбаяр түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-01-26 08:15:48

Сүхбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн "Ургацын баяр-2023"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 64 бөхийн барилдаан аймгийн Биеийн тамир спортын ордонд боллоо.


Ургацын баярын бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат “Сүлд" спорт хороо, “Blue dragon” ХХК, “Нэгдэл” клубийн бөх улсын заан Н.Жаргалбаяр түрүүлж, Завхан аймгийн Баянтэс сумын харьяат “Алдар” спорт хороо, “Мөнхөд ашдын зам” ХХК, “Нэгдэл” клубийн бөх, улсын харцага Ш.Пүрэвгарьд үзүүрлэлээ.


Барилдааны их шөвөгт Увс аймгийн Улаангом сумын харьяат, Улсын гарьд Ө.Бат-Орших, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “ЭБЭГ” ХХК-ийн бөх улсын харцага Г.Бадрах нар үлдсэн юм.

Связанные новости