ӨВӨРХАНГАЙ: Бага Богд уулыг "Аймгийн тахилгат хайрхан" болголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр, 2024 оны
нэгдүгээр сарын 30
/МОНЦАМЭ/. Аймгийн
ИТХ-ын ээлжит XXIV хуралдаан нэгдүгээр сарын 29-ний өдөр хуралдаж, Бага Богд уулыг аймгийн тахилгат хайрхан
болгох шийдвэрийг
гаргалаа.
Богд,
Баруунбаян-Улаан сумын нутагт орших Бага
Богд уул нь Өвөрхангай аймгийн
хамгийн өндөр цэг буюу далайн түвшнээс дээш 3590 метр өндөрт оршдог, байгалийн
хосгүй үзэсгэлэнт говийн өвөрмөц тогтоцтой, говиос хангай руу нүүж байгаа
цөлжилт, элсний нүүдлийг хаах, сааруулах боломжтой уулсын үргэлжлэл юм.
Хайрхныг 2024 оноос
эхлэн дөрвөн жилд нэг удаа
тахиж байхаар шийдвэрлэлээ. Өвөрхангай аймагт тахилгат Ханхөгшин, Зүүнхайрхан хэмээн хоёр уул байна.