Дөрвөн багийн 100-аад өрхийн хашааг шинэчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-10-07 15:41:45

Төв аймгийн Зуунмод сумын дөрвөн багийн гэр хороолол хуучны  үзэмжгүй төрхөөсөө салж, орчин үеийн шийдэл бүхий хашаатай болж байна.

Энэ хашаа  гэр хорооллынхонд нэн түрүүнд тулгардаг гэрэлтүүлэг, хогийн савны асуудлыг давхар шийдсэн байна. Одоогоор 5-р багийн 17 өрх, хуучны модон хашаагаа бат, бэх, өнгө үзэмж сайтай, төмөр хүрээгээр  сольж, тав, зургадугаар багийн 60 гаруй өрх уг төсөлд хамрагдаж эхлэлээ. Орон нутгийн хөгжлийн сангийн 200 орчим сая төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй  “Хашаа” төслийн эхний үе оноос өмнө дуусах ба сумын дөрвөн цэгийн 100-аад өрхийг хамруулахаар төлөвлөжээ. Сумын дарга Ж.Цэндсүрэнгийн хэлснээр төсөлд хамрагдсан айл өрх инженерийн шугам сүлжээнд холбогдох давуу талтай аж.

Ш.Шүрэнцэцэг

 

Связанные новости
Комментарии