ДОРНОД: “Нүдтэй наран тамга” жүжгийг Сүхбаатар, Хэнтийн үзэгчдэд толилуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2024 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. “Нүдтэй наран тамга” жүжгийг Сүхбаатар, Хэнтий аймагт тоглоно. Энэ сарын 14, 15-ны өдөр Сүхбаатар аймагт, 16, 17-нд Хэнтий аймагт тоглохоор төлөвлөж байна гэж Дорнод аймгийн ХДТ-аас мэдээлэв.
“Гэгээн Муза” наадмын шагналт энэхүү жүжиг хоёр жилийн өмнө үзэгчдийн хүртээл болж байсан юм. Энэ хугацаанд 25 удаа тоглож, 9000 гаруй үзэгчид хүргэжээ.
Түүхэн
сэдэвт энэхүү бэсрэг жүжигт Дорнод аймгийн ХДТ-ын уран бүтээлчид
бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон тоглосноороо онцлог. Энэхүү хөгжимт драмын жүжгийн
зохиолчоор Б.Цэрэннадмид, продюсерээр Л.Наранхүү, Ерөнхий найруулагчаар
Б.Мөнх-Амьдрал, хөгжмийн зохиолчоор Ө.Ариунбаатар нар
ажиллажээ.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
5 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
11 дня
Ulaanbaatar