ГОВЬ-АЛТАЙ: Г.Энхтөр: 33 жил мал дагасан зүтгэлээ үнэлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-02-05 15:42:56

Есөнбулаг 2024 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/.  Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Цагаанхайрхан багийн малчин Г.Энхтөр “Улсын хошой аварга малчин” болж, шагналаа гардан авлаа.


Улсын хошой аварга Г.Энхтөр: "Манай гэр бүл 2011 онд “Улсын аварга малчин” болж байсан. 33 жил тасралтгүй мал маллаж, 2005 оноос хойш малын тоо толгойгоо 1000-аас буулгаагүй. Хонин сүргийг голлон өсгөж, залуу үедээ мал маллах арга ухаанаа зааж сургаж байна. Хөдөлмөр зүтгэлээ дахин үнэлүүлж Монгол Улсын хошой аварга малчин болсондоо манай гэр бүл туйлын баяртай байна" гэлээ.


Г.Энхтөрийн гэр бүл ийнхүү хөдөлмөр бүтээлээ төрдөө үнэлүүлж “Улсын хошой аварга” болж, Төгрөг сумынхан өвлийг өнтэй давсан сар шинийн баярын өмнө анхны хошой аваргатай хүндэтгэл дүүрэн золгож байна.

Связанные новости