ДОРНОД: Аймгийн хэмжээнд 90 ба түүнээс дээш настай 68 өндөр настан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-02-07 09:27:50

Чойбалсан, 2024 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хамгийн өндөр настан бол Яримпилийн Өсөх. 100 нас хүрч буй тэрбээр өдгөө Хэрлэн сумын хоёрдугаар багт үр хүүхдүүдтэйгээ энх тунх аж төрж сууна.


Тэрбээр 1924 онд Дорнод аймгийн Гурванзагал сумын нутаг Баян-Эрхэт гэдэг газар малчин ард Яримпилийн хүү болж төрсөн юм. Я.Өсөх 1942 онд цэргийн албанд татагдаж, 7 дугаар морьт дивизэд алба хааж байхдаа 1945 онд түргэн жагсаал авч Өвөрмонголын нутагт очиж давшилтад орж байжээ.


Харин Дорнод аймгийн хамгийн өндөр настай эмэгтэй бол 99 нас зооглож буй Цэдэнгийн Цэнд, Лхамжавын Мөнгөнцэцэг нар юм. Сонирхуулахад, Дорнод аймгийн хэмжээнд 90 ба түүнээс дээш настай 68 өндөр настан байгаагаас 11 нь эрэгтэй, 57 нь эмэгтэй байна. 

Связанные новости