ДОРНОД: “Маршал Хорлоогийн Чойбалсан” нэртэй тусгай үзэсгэлэнг дэлгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-02-08 14:55:26

Чойбалсан, 2024 оны хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. “Маршал Хорлоогийн Чойбалсан” нэртэй тусгай үзэсгэлэнг ХДТ-т өнөөдөр дэлгэлээ.


Монгол Улсын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, Ардын хувьсгалын манлайлагчдын нэг, 13 дахь Ерөнхий сайд, БНМАУ-ын хошой баатар, маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 129 жилийн ойд зориулан дээрх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм.


Энэ хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, цэргийн алба хаагчид зэрэг 400 гаруй хүүхэд залууст маршал Х.Чойбалсангийн тухай илтгэл лекцийг сонсгож, ХДТ-ын уран бүтээлчдийн тоглолтоор үргэлжилж байна.


Түүнчлэн Чойбалсан сумын музей, Халх гол сумын “Ялалт” музей, аймгийн Музей хамтран маршалтай холбоотой үзмэрүүдээ дэлгэсэн бол аймгийн Төв номын сан маршалын тухай 12 ном, сонин сэтгүүлийн тэмдэглэлүүдийг сонирхуулж, хүүхэд залууст хүргэх зорилгоор ном бүтээлүүдийг нь QR кодтой болгожээ.





Связанные новости