ДОРНОД: Нийт нутгийн 95 хувьд цасан бүрхүүл тогтжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-02-16 11:57:57

Чойбалсан, 2024 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Энэ өвөл Дорнод аймгийн нийт нутгаар дунджаар 30 удаа цас оржээ. Тодруулбал, ноднин жилийн аравдугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд Халх гол суманд 36, Чойбалсан хот, Баяндун, Халхгол сумын Ялалт багт 34, бусад суманд 20-25 удаагийн давтамжтай, нийт 8.7-45.7 мм тунадас орсон байна.


Энэ сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 95 хувьд цасан бүрхүүл тогтсон хэвээр байгаа юм. Булган, Матад, Гурванзагал, Дашбалбар, Цагаан-Овоо, Сэргэлэн, Баянтүмэн сум болон Халхголын сав нутгаар цагаан зудтай, бусад сумын нутгаар цагаанаар зудархуу байна.


Өнөө өглөөний байдлаар цаг уурын ажиглалтын талбайн хэмжилтээр Халх голд 16 см, Чойбалсан хот, Матад, Баяндун, Чулуунхороот, Халхгол сум Ялалт баг орчмоор 2-7 см, бусад нутгаар 10-12 см зузаан цасан бүрхүүлтэй байна гэж УЦУОШТ-өөс мэдээллээ.  

Связанные новости