ДОРНОД: Алслагдсан багийн эмийн сангуудаар 12 мянга гаруй иргэн үйлчлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-02-22 12:36:01

Чойбалсан, 2024 оны хоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төвийн алслагдсан багт байгуулсан эмийн сангуудаар өнгөрсөн онд 12 мянга гаруй иргэн үйлчлүүлжээ.


Гурван жилийн өмнөөс ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд алслагдсан багуудад эмийн сан ажиллуулах” төслийг хэрэгжүүлсэн юм. Үүний үр дүнд Хэрлэн сумын нэгдүгээр багт “Арвижих цагаан тан”, хоёрдугаар багт “Тун фарм”, 8 дугаар багт “Батраш-2” эмийн сан иргэдэд эмзүйн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Дээрх төслийг хойтон жилийг дуустал хэрэгжүүлнэ гэв.


Дорнод аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөлтэй, нийтийн үйлчилгээтэй 51 эмийн сан иргэдэд эм зүйн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. 

Связанные новости