СЭЛЭНГЭ: Аймгийн нөөцөөс 60 тн өвс, тэжээлийг сумдад хүргэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-02-26 15:16:24

Сүхбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Хүдэр, Баянгол, Цагааннуур, Мандал, Түшиг сум, Бугант тосгон цагаан зудтай. Орхон, Орхонтуул, Ерөө, Баруунбүрэн, Зүүнбүрэн, Хушаат сум зудархуу нөхцөл байдалтай байна.


Сэлэнгэ аймгийн хэмжээнд 1.768.793 толгой мал өвөлжөөд, хаваржиж байна. Нийт малын 1295 нь төллөжээ. Малын хорогдол 7155 буюу 0,4 хувьтай дүн мэдээ гарчээ. Цас зудын хүндрэл үргэлжилж, хоёр сар гаруй хугацаанд халиа тошин үүсэх, шар усны үер нүүрлэх эрсдэл их байгаа аж. 


Аймгийн хэмжээнд өвс, тэжээлээ 97.2 хувьтай бэлтгэсэн байна. Сумдын нөөцөд 825 тн өвс, 460 тн тэжээл бэлтгэсэн нь зохих нөөцийн 65.9 хувь болж байгаа юм. Иймээс аймгийн нөөцөөс 60 тн-ыг сумдад хүргээд байна. 

Связанные новости