СЭЛЭНГЭ: ЕБС-ийн зорчих хэсэгт явган хүний гэрэлтдэг гарц суурилууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-02-28 14:11:26

Сүхбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутагт байрлах “Спорт сургууль”, мөн Алтанбулаг сумын ЕБС-ийн зорчих хэсэгт гэрэлтдэг явган хүний гарцыг суурилууллаа.


Сэлэнгэ аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Цагдаагийн газартай хамтран хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор дээрх гэрэлтдэг явган хүний гарцыг суурилуулсан байна.


Энэхүү гэрлэн гарц нь орчин үеийн дэвшилтэт технологи бүхий проекторын аргаар хөгжүүлсэн гэрэлтдэг гэрэл аж. Тус ажлыг “Алтан нутуг гэрэгэ” ХХК хийж гүйцэтгэжээ.


Цаашид хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс сургууль орчмын бүс болон зарим шаардлагатай гарцуудад дээрх гэрлэн гарцыг үргэлжлүүлэн суурилуулах юм.

Связанные новости