ДОРНОД: Буйр нуурын усны нитритийн агууламж стандартаас 1.6 дахин их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-03-03 10:56:43

Чойбалсан, 2024 оны гуравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Буйр нуурын усны нитритийн агууламж MNS4586-98 стандартаас 1.6 дахин их гарчээ. Бусад голын усны чанарын үзүүлэлт хэвийн гэж УЦУОШТ-өөс мэдээлэв.


Байгаль орчны шинжилгээний лаборатори Халх голын гурав, Буйр нуурын хоёр, Улз голын нэг цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтийг өнгөрсөн хоёрдугаар сард тодорхойлжээ. Голуудын эрдэсжилтийн дундаж нь 392.3 мг/л байгаа юм. Тухайлбал, хамгийн их эрдэсжилттэй нь Улз голын Баян-Уул чиглэлийн ус 473.7 мг/л, хамгийн бага эрдэсжилттэй нь Халх голын Сүмбэр дээд чиглэлийн ус 328 мг/л байна.  


Сонирхуудалахд, эрдэс ихтэй говийн бүсэд эрдэс ихтэй ус байнга хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй учир усаа шүүж уухыг эмч мэргэжилтнүүд зөвлөдөг. Харин уулын тунгалаг устай хангай, тал хээрийн бүс нутагт амьдарч буй иргэд эрдэсжүүлсэн ус хэрэглэх нь зохимжтой байдаг.

Связанные новости