Хүүхдийн мөнгийг энэ сарын 20-нд олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн гуравдугаар сарын хуваарь гарчээ.
ХХҮЕГ-аас мэдээлснээр, хүүхдийн мөнгийг гуравдугаар сарын 20-нд шилжүүлэх бол ахмадуудын тэтгэвэр, асаргааны тэтгэмж зэрэг таван төрлийн халамжийг энэ сарын 14, 26-нд олгоно.
Харин эхийн алдар одонгийн мөнгийг 26-нд, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмжийг гуравдугаар сарын 20-нд өгөхөөр хуваарилжээ.

Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
2 дня
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
8 дня
Ulaanbaatar