СЭЛЭНГЭ: Зорилтот бүлгийн малчдад 80 гаруй сая төгрөгийн тусламж үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-03-06 10:55:31

Сүхбаатар, 2024 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЗДТГ-аас “Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын “Сэлэнгэ орон нутгийн хөтөлбөр”-тэй хамтран “Хамтдаа давъя” аяныг зохион байгууллаа.

 

Аяны хүрээнд зудын эрсдэлийг бууруулах зорилгоор Сүхбаатар сумын зорилтот бүлгийн малчин өрхүүдэд 17 тонн малын тэжээлийн тусламж үзүүлжээ.

 

Сүхбаатар суманд он гарснаас хойш 10-20 см зузаан цастай, мал идээшлэх боломжгүй болж, цагаан зудын цөхцөл байдал үүсээд байгаа юм.

 

Тусламжийг судалгааны үндсэн дээр зудын эрсдэлтэй, малын хорогдол ихтэй, хүн хүч дутмаг, өндөр настан, өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй малчин, мал бүхий иргэдэд чиглүүлжээ.

 

Хандиваар 240 өрхөд тэжээл, 150 өрхөд бэлэн мөнгө нийтдээ 80 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.

 

Дээрх аянд Сүхбаатар сумын төр, төсвийн болоод хувийн хэвшлийн ААНБ, хувь хүн иргэд оролцсон байна.

 

Сүхбаатар сумын тухайд 360 гаруй өрхийн 11 мянга гаруй мал өвөлжөөд, хаваржиж байна. 

Связанные новости