СЭЛЭНГЭ: Ихэнх сумын нутгаар энэ сарын 15, 16-нд цас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-03-11 13:58:22

Сүхбаатар, 2024 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар өнөөдөр багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө -13...-18  градус, өдөртөө +4 дулаанаас...-1 градус хүйтэн байна.


Сүхбаатар хот орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө -13-15 градус, өдөртөө +1+3 градус дулаан байна.


Энэ сарын 12-16-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар 15, 16-нд ихэнх сумын нутгаар цас орно.


Бусад хугацаанд цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр байна. Агаарын температур шөнөдөө -14-19 градус, өдөртөө +3 дулаанаас..-2 градус хүйтэн байна.

Связанные новости