СЭЛЭНГЭ: Идэрчүүдийн сагсан бөмбөгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 230 гаруй тамирчин оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-03-12 11:46:30




Сүхбаатар, 2024 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн Биеийн, тамир спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан идэрчүүдийн сагсан бөмбөгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай боллоо.




Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо зохион байгуулсан энэхүү тэмцээнд нийт 21 багийн 230 гаруй тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.



Эрэгтэй тамирчдаас тэргүүн байрт Сүхбаатар сумын 2 дугаар сургуулийн “Таванхан”, дэд байрт Сүхбаатар сумын 1 дүгээр сургуулийн “Бодонгууд”, гутгаар байрт Хөтөл Sonicx багууд шалгарчээ.


Эмэгтэйчүүдээс тэргүүн байрт Ерөө Hawks баг шалгарч удаах байруудад Түнхэл ЕБС, Сүхбаатар сумын 1 дүгээр сургуулийн багууд шалгарсан байна.




Тэмцээний эмэгтэй шилдэг хамгаалагчаар Түнхэл ЕБС-ийн М.Отгонтуяа, шилдэг довтлогчоор Ерөө Hawks багийн Н.Хулан, шилдгийн шилдэг тоглогчоор Ерөө Hawks багийн О.Нандин-Эрдэнэ нар тодорсон байна.


Эрэгтэй шилдэг хамгаалагчаар Хөтөл Sonicx багийн А.Эрхэмбаяр, шилдэг довтлогчоор Сүхбаатар сумын 1-р сургуулийн “Бодонгууд” багийн Ц.Батмөнх, шилдгийн шилдэг тоглогчоор Сүхбаатар сумын 2-р сургуулийн “Таванхан” багийн О.Сэлэнгэмөрөн нар тус тус шалгарсан байна.







 

Связанные новости