СЭЛЭНГЭ: ОХУ-ын БНБУ-ын Засгийн газраас үзүүлж байгаа хүмүүнлэгийн тусламж хилээр орж ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-03-17 19:01:21

Сүхбаатар, 2024 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газраас Монгол Улсад үзүүлж байгаа тэжээлийн будааны тусламжийг тээвэрлэсэн машинууд өнөөдөр Алтанбулаг олон улсын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор орж ирлээ.

 

Буриад улсын Засгийн газраас манай улсын зудад нэрвэгдсэн аймгуудад тусламж болгон 8500 тн тэжээлийн улаанбуудай, овъёос, арвайг илгээж байна.

 

 

Буриад улсаас Монгол Улсад үзүүлж байгаа энэхүү 8.5 мянган тн үр тарианы тэжээл нь ачаа тээврийн зардлын хамт нийт 1.85 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж болж байгаа юм. 

Связанные новости