СЭЛЭНГЭ: Аймгийн Цагдаагийн газрыг "Хүндэт тэмдэг"-ээр шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-03-18 21:03:42

Сүхбаатар, 2024 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрыг тус аймгийн "Хүндэт тэмдэг"-ээр шагнасныг аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж өнөөдөр гардуулан өглөө.

 

Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 103 жилийн ой, Монгол цэргийн өдрөөр аймгийн ИТХ-ын шийдвэрээр тус байгууллагыг шагнажээ.

 

Энэ онд аймгийн Цагдаагийн газрын түүхт 100 жилийн ой тохиож байгаа юм.

Связанные новости