ХОВД: Хүн амын 15 орчим хувийг казах угсаатан эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-03-22 08:54:30

Жаргалант, 2024 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/ Наурыз-Нарны баяр өнөөдөр тохиож байна.

Казах угсаатны түүх, соёл уламжлал, зан заншлын илэрхийлэл болсон энэхүү баярыг жил бүрийн гуравдугаар сарын 22-нд дэлхий даяар тэмдэглэдэг уламжлалтай.

Монгол Улсын нийт хүн амын дөрвөн хувийг казах угсаатан эзэлдэг. Харин Ховд аймгийн нийт хүн амын 15 орчим хувь нь казах иргэд бөгөөд Жаргалант, Ховд, Буянт, Мянгад, Булган, Үенч, Эрдэнэбүрэн гэсэн зургаан суманд аж төрж байна.

Үүнээс аймгийн төв буюу Жаргалант суманд 2024 оны байдлаар 2500 гаруй казах иргэн ажиллаж, амьдарч байгаа гэх судалгаа гарчээ.

Наурыз-Нарны баярыг тохиолдуулан Ховд аймагт бөхийн барилдаан, “Айтыс" харилцаа дууны тэмцээн, тулам булаацалдах тэмцээн зэрэг олон талт үйл ажиллагаа зохион байгууллаа.

Мөн аймаг орон нутгийнхаа салбар бүрд манлайлан ажилласан иргэдэд энэ сарын 21-ний өдөр төрийн дээд одон, медаль гардууллаа

Связанные новости