СЭЛЭНГЭ: 110 гаруй өрхөд нүүрсний дэмжлэг үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-03-26 10:08:24

Сүхбаатар, 2024 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газраас 8 багийн 110 гаруй өрхөд нүүрсний дэмжлэг үзүүлж байна.

 

Дээрх тусламжийг тус сумын 8 багийн зорилтот бүлэг тэр дундаа ганц бие асрах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, 14 хүртэлх насны 4 дээш хүүхэдтэй өрх толгойлсон хүнд нөхцөлд байдаг иргэдэд олгож байгаа юм.

 

Сүхбаатар сумын Хонгорморьтын 1 дүгээр багаас баг тус бүрд хуваарилах ажлыг өнөөдөр зохион байгуулж байна.

 

Зорилтот бүлгийн айл өрхөд олгож буй 75 тонн нүүрсийг "Элч хужирт" ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хөнгөлөлттэй үнээр нийлүүлж байгаа юм.

Аймгийн төв Сүхбаатар суманд 6500 өрх, 25 гаруй мянган иргэн амьдарч байна.

Связанные новости