ХОВД: Энэ онд “Байгалиа хамгаалъя" нэгдсэн үйл ажиллагаа зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-04-01 10:26:08

Жаргалант, 2024 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл хуралдлаа.


Хурлын хүрээнд өнгөрсөн онд хэрэгжүүлсэн ажил, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлав.

Тус зөвлөл нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх зорилгоор 2023 онд гурван бүлэг бүхий 18 ажил хэрэгжүүлжээ.

Харин 2024 онд гурван бүлэг бүхий 23 ажил, нөлөөллийн ажил зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.


Тодруулбал, усны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, усны тоолууржуулалтын ажлыг эрчимжүүлэх, хууль бус агнууртай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор "Говийн гайхамшигт 6" үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байна.


Мөн энэ онд “Байгалиа хамгаалъя" нэгдсэн үйл ажиллагаа зохион байгуулах ба иргэд, хүүхэд багачуудад экологийн боловсрол олгох, соён гэгээрүүлэхэд чиглэсэн зөвлөмж мэдээллийг үе шаттай түгээхээр болжээ. 

Ховд аймагт өнгөрсөн онд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг тодорхой хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Гэхдээ сүүлийн саруудад загасны хууль бус агнуурын зөрчил гарч байгаа тул урьдчилан сэргийлэх үүднээс тодорхой цэгүүдэд хяналт шалгалтын ажлыг эрчимтэй хийхээр болов.    

Связанные новости