ХОВД: Байт харвааны тамирчид баруун бүсийн тэмцээнд өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-04-02 11:37:31

Жаргалант, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Байт харвааны бага нас, өсвөр үеийн Баруун бүсийн аварга шалгаруулах заалны анхдугаар тэмцээн Ховд аймагт болж байна.

Тэмцээнд Баян-Өлгий аймгийн “Тод баруун Алтай” клуб, Баянхонгор аймгийн “Цэц мэргэн” клуб, Увс аймгийн “Чандмань” клуб, Ховд аймгийн “Залуурт сум” клубийн нийт 50 гаруй тамирчин оролцож байна.


Тэмцээний шилдгүүдийг өнөөдөр тодруулна. Одоогоор тэмцээний үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

Байт харвааны спортоор  хичээллэх хүүхэд, залуусын тоо сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байна.


Энэхүү спортын төрөл нь Монгол Улсад 1960 онд үүссэн. Харин Ховд аймагт сүүлийн дөрвөн жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд байт харвааны баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг ийнхүү Ховдод анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлогтой.  

Өнөөдрийн байдлаар тус аймагт “Залуурт сум” гэх байт харвааны мэргэжлийн холбоо үйл ажиллагаа явуулж байна. Тус холбоо нь тэргүүлэгч гишүүдээс гадна 30 гаруй тамирчинтай.

Өнгөрсөн хугацаанд улс, бүсийн чанартай тэмцээнүүдэд амжилттай оролцож, туршлага хуримтлуулжээ.


Связанные новости