"Булган хангай-2024" хойд бүсийн хүүхдийн урлагийн их наадмыг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-04-03 20:01:33

Булган, 2024 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. "Булган хангай" хойд бүсийн хүүхдийн урлагийн их наадамд 3 аймгийн 21 сумын 870 гаруй авьяаслаг хүүхэд багачууд 4 насны ангиллаар хоёр хоногийн турш авьяас чадвараа сорин өрсөлдөж, шилдэг үзүүлбэрүүдээс бүрдсэн гала тоглолт толилууллаа. 

 


Аймгийн Засаг даргын 2020-2024 оны “Шинэ хөгжлийн зам” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан анхдагч түмний бахархал, монгол өв соёлыг хойч үедээ өвлүүлэх, соёл урлагийн тогтвортой хөгжлийг хангах зорилтыг хэрэгжүүлэх, төрөөс соёл урлагийн талаар баримталж буй бодлогын хэрэгжилтийг хангах, соёлын боловсрол олгох, хүүхэд багачуудын хүсэл сонирхлыг дэмжин гоо зүйн төлөвшил, хүмүүжил олгох зорилгоор “Булган хангай” хойд бүсийн хүүхдийн урлагийн наадмыг зохион байгууллаа.

 


Тус наадамд 2022 онд 16 сум нэг тосгоны 500 гаруй хүүхэд оролцож байсан бол энэ жил 16 сум 1 тосгон, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган, Цагаан-Үүр сум, Орхон аймгийн 870-аад хүүхэд оролцлоо.

 

Урлагийн их наадмын шилдгүүдээр:

Цэцэрлэгийн нас: Хүүхдийн гоцлол дуу төрөлд:

1-р байр Манлайбаатарын Эмүжин

2-р байр Алтанбаганын Буян-Ундрах

3-р байр Батзоригийн Эгшиглэн




Цэцэрлэгийн нас: Хамтлаг бүжиг төрөлд:

1-р байр Бүрэгхангай сумын УГСААТАН хамтлаг

2-р байр Сэлэнгэ сумын БЯЦХАН ОДОД хамтлаг

3-р байр Хялганат тосгоны ХАРААЦАЙ чуулга



Бага нас /1-5-р анги/ Хүүхдийн гоцлол дуу төрөлд:

1-р байр Бэхтөрийн Билгүүн

2-р байр Батзоригийн Элбэгбаяр

3-р байр Бат-Эрдэнийн Хүслэн



Бага нас /1-5-р анги/ Хамтлаг бүжиг бие биелгээ төрөлд:

1-р байр Хишиг-Өндөр сумын УРАН ХЭЛХЭЭ ХАМТЛАГ

2-р байр Батзориг Хутаг-Өндөр сумын ЯЗГУУР-4 ХАМТЛАГ

3-р байр Хөвсгөл аймгийн УЛААН САРНАЙ-3 ХАМТЛАГ



Дунд нас /6-9-р анги/ Ардын уртын болон богино гоцлол дуу төрөлд:

1-р байр Төртханы Марал

2-р байр Гомбын Мөнхтуул

3-р байр Батбаярын Хүслэн

Дунд нас /6-9-р анги/ Хамтлаг дуу төрөлд:

1-р байр Бүрэгхангай сумын АЯЛГУУ хамтлаг

2-р байр Булган сумын ДӨЛ хамтлаг

3-р байр Хялганат тосгоны ХАРААЦАЙ чуулга



Дунд нас /6-9-р анги/ Гоцлол дуу төрөлд:

1-р байр Мөнхбатын Лувсандорж

2-р байр Болдбаатарын Цэлмүүн

3-р байр Алтанхуягийн Анхмаа

Дунд нас /6-9-р анги/ Хамтлаг бүжиг төрөлд:

1-р байр Гурванбулаг сумын ART-GUYS хамтлаг

2-р байр Хутаг-Өндөр сумын ЯЗГУУР-3 хамтлаг

3-р байр Бүрэгхангай сумын ХҮННҮ хамтлаг

Дунд нас /6-9-р анги/ Ардын гоцлол хөгжим төрөлд:

1-р байр Золбаярын Уянга

2-р байр Мягмаржавын Төгөлдөр

3-р байр Бат-Эрдэнийн Дарам-Очир



Ахлах нас /10-12-р анги/ Ардын уртын болон богино гоцлол дуу төрөлд:

1-р байр Мөнхбатын Мөнгөнцоож

2-р байр Батцэнгэлийн Батхүү

3-р байр Сандагдоржийн Болортуяа

Ахлах нас /10-12-р анги/ Хамтлаг дуу төрөлд:

1-р байр Булган сумын КВАРТАЛЬ хамтлаг

2-р байр Булган сумын АЛУХАЙ хамтлаг

3-р байр Булган сумын ГЭГЭЭ хамтлаг

Ахлах нас /10-12-р анги/ Гоцлол дуу төрөлд:

1-р байр Энхтөрийн Бүжинлхам

2-р байр Эрдэнэбилэгийн Байгал

3-р байр Шалшийн Энхмаа

Ахлах нас /10-12-р анги/ Гоцлол бие биелгээ төрөлд:

1-р байр Алтангэрэлийн Баасандорж

2-р байр Отгонлхагвын Тэмүүлэн

3-р байр Пүрэвийн Халиун

Ахлах нас /10-12-р анги/ Ардын хамтлаг бүжиг төрөлд:

1-р байр Хутаг-Өндөр сумын ЯЗГУУР-2 хамтлаг

2-р байр Булган сумын ҮНДЭСТЭН хамтлаг

3-р байр Хялганат тосгоны ХАРААЦАЙ чуулга

Ахлах нас /10-12-р анги/ Ардын гоцлол хөгжим төрөлд:

1-р байр Батмөнхийн Мөнхбилгүүн

2-р байр Энхтүвшингийн Алимаа

3-р байр Ганхүүгийн Тэлмэн



Дунд, ахлах нас /6-12-р анги/ найрал дуу төрөлд:

1-р байр Булган сумын СОЛОНГО хамтлаг

2-р байр Булган сумын Соёлын ордон

3-р байр Баян-Агт сумын НАЙРАЛ ДУУ-ны хамтлаг

Урлагийн их наадмын Шилдэг багшаар: Х,Мөнхтогтох, Б.Хишигбат, М.Золзаяа нар тус тус шилдгээр шалгарсан байна.

 


Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Соёл урлагийн салбарын хүний нөөцийг орон нутгийн бодлогоор бэлтгэж,тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор Соёл, урлагийн их сургуультай 2023 оноос хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж байна.


Тус ажлын хүрээнд Соёл урлагийн их сургуулийн Хөгжмийн урлагийн сургууль, Бүжгийн урлагийн сургууль, Радио телевиз медиа урлагийн сургуулийн багш нарын төлөөлөл хүрэлцэн ирж, ур чадварын шалгалт, элсэлтийн сонгон шалгаруулалт хийлээ.

Шалгаруулалтад тэнцсэн ардын болон дуурийн дуулаачийн мэргэжлээр суралцах 2 сурагчид Соёл, урлагийн их сургуулийн урилга, концертмейстер хавсарсан хөтөлбөр, үндэсний язгуур урлаг хавсарсан хөтөлбөр, хөгжимдөх урлаг, бүжиглэх урлаг, дуу чимээний технологи зэрэг хөтөлбөрөөр суралцах 7 сурагчид аймгийн Засаг даргын нэрэмжит 4 жилийн сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлгийн батламж олголоо.



Связанные новости