“Драгон” төв орчимд газар доорх авто зогсоол байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-04-11 10:33:36

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт хэв журам сахиулах байгууламж барих, “Драгон төв” орчимд газар доогуур хоёр давхар, төлбөртэй авто зогсоол барихыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч хот, дүүргийн холбогдох албаныханд даалгав.


Ингэхдээ инженерийн шугам сүлжээг хонгилын системд оруулах, явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчлэх юм.


Тухайн байршилд хувийн хэвшлийн байгууллага зөвшөөрөлгүй авто зогсоол ажиллуулж, төлбөр авах, зөвшөөрөлгүйгээр тээврийн үйлчилгээ эрхлэх, орчны бохирдол үүсгэх зэрэг зөрчил байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.

 

Связанные новости