СЭЛЭНГЭ: Аймгуудын өрсөлдөх чадварын үнэлгээгээр 7 дугаар байрт эрэмбэлэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-05-08 09:17:08

Сүхбаатар, 2024 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Аймгуудын өрсөлдөх чадварын 2023 оны үнэлгээгээр Сэлэнгэ аймаг 7 дугаар байрт эрэмбэлэгдсэн байна.

 

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв “Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа -2023" тайланг танилцууллаа.

 

Энэ судалгаагаар 21 аймгийн өрсөлдөх чадвар, хөгжлийн түвшнийг 181 үзүүлэлтийн дагуу цогц байдлаар судалж, хооронд нь харьцуулсан байдлаар дүгнэдэг байна. Судалгааны аргачлалын хувьд статистик үзүүлэлтүүд болон санал асуулгыг ашиглажээ.

 

Сэлэнгэ аймаг өнгөрсөн жилийн судалгаагаар 6 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол энэ удаа нэг шат ухарч 78.62 оноогоор 7 дугаарт эрэмбэлэгдсэн байна.

 

2023 онд нийт аймгийн өрсөлдөх чадварын дундаж оноо 66.6 болж өмнөх оныхоос 1.6 оноогоор өссөн байна. 

 

Энэ талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн ерөнхий захирал Б.Лакшми, “Аймгуудын өрсөлдөх чадварт бүсчилсэн хөгжил том хэмжээний нөлөө үзүүлэхгүй гэж харж байна. Нийт аймгийн хувьд эдийн засгаа сэргээхэд төслөөс үл хамааран хийх боломжтой зүйл нь хувийн хэвшлүүдийг дэмжих явдал” гэлээ.  

Связанные новости