Хөрөнгийн зах зээлийн мэдээллийн нэг цэгийн үйлчилгээг ажиллуулж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-05-13 09:12:09

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) “ТОП-100” аж ахуйн нэгжийнхэнд зориулсан хөрөнгийн зах зээлийн талаар мэдээлэл өгөх “Нэг цэгийн үйлчилгээ”-г ажиллуулж эхэллээ.


СЗХ, Монголын Хөрөнгийн бирж, МҮХАҮТ хамтран оролцож, зохион байгуулж буй “Нэг цэгийн үйлчилгээ”-гээр хөрөнгийн зах зээлд хувьцаа, бонд гаргахад компаниудад тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх, нээлттэй компани болсноор үүсэх давуу тал ач холбогдол болон IPO хийх үйл явц, дараалал, компанийн засаглалын талаар цогц мэдээлэл өгч байна. “Нэг цэгийн үйлчилгээ” нь СЗХ-нд 7 хоног бүрийн мягмар гарагт ажиллаж байгаа юм. 


Связанные новости