Хоёр долоо хоногийн дараа зургаан гаргийн давхцал тохионо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
МОСКВА, 2024 оны тавдугаар сарын 22 /TASS/. Хоёр долоо хоногийн дараа буюу зургаадугаар сарын 3-нд Нарны аймгийн зургаан гараг нэг шугамд зэрэгцэх одон орны ховор үзэгдэл тохионо.
Тодруулбал, Буд, Бархасбадь, Тэнгэрийн ван, Ангараг, Далай ван, Санчир гаргууд нэг шугамд зэрэгцэх ажээ. Гэхдээ Нарны талаас нэг шугамд давхцах тул энэ үзэгдлийг ажиглах боломжгүй. “Гаргуудын жагсаал” Нар мандахаас өмнөхөн манай бөмбөрцгийн хойд хагаст ажиглагдах аж. Гэхдээ зөвхөн Санчир гараг л харагдах бөгөөд тэнгэрийн хаяанд маш богино хугацаанд (нэг цаг хүрэхгүй хугацаанд) тэнгэр цэлмэг байгаа үед ажиглах боломжтой гэж Москвагийн одон орон судлах төвийн судлаач Людмила Кошман мэдээлэв.
Связанные новости
Министр юстиции и внутренних дел Монголии посетил Постоянную палату Третейского суда в Гааге
21 часа
В 2026 году Монголия и Россия отметят 105-ю годовщину установления дипломатических отношений
21 часа
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Ulaanbaatar