Нийслэлийн санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын тайланг хүлээлгэн өгөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Нийслэл дэх төрийн аудитын байгууллага нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2023 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг өөрчлөлтгүй хэмээн дүгнэлээ.
Тус аудитын тайланг Нийслэл дэх төрийн аудитын газрын дарга
М.Эрдэнэжаргал нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
Х.Нямбаатарт хүлээлгэн өгсөн юм.
Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 9 дүүргийн төсвийн төвлөрүүлэн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, 106 төсвийн байгууллага, 13 орон нутгийн тусгай сан, 93 орон нутгийн өмчит аж ахуйн нэгж зэрэг 221 тайланэ нэгтгэжээ. Үүнээс 9 дүүргийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, 120 байгууллагад дүгнэлт гаргаж, 101 байгууллагыг түүвэрт хамруулан санхүүгийн тайлангийн аудит хийснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.