Энэтхэг хүүгийн 20 см урт сүүлийг тайрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНШИНЭ ДЕЛИ. /ВВС/. Энэтхэгийн эмч нар 18 настай нэгэн хүүд хагалгаа хийн түүний бараг 20 см урт “сүүл”-ийг тайран авчээ.
Хүүг 14 нас хүрсний дараахан ахар сүүл орчмоос нь сүүл шиг юм ургаж эхэлсэн байна.
Хүү Энэтхэгийн Нагпур хотын оршин суугч аж. Хүмүүсийн доогь тохуу болж, гадуурхагдаж болзошгүй гэж эмээн хүү болон түүний ар гэрийнхэн сүүлний тухай тас нуужээ.
Гэсэн хэдий ч сүүл нуухын аргагүй урт болж, дотроо ястай болж эхэлсэн учир тэд эцэстээ эмчид хандсан байна.
Хүнд ийм сүүл шиг юм ургасан тохиолдол бараг гарч байаагүй бөгөөд хамгийн урт ургасан тохиолдол нь энэ аж.
“Хэдийгээр хүүг өсвөр насанд байхад нь ургаж эхэлсэн юм шиг боловч сүүл ургах эхлэл нь хүүг эхийн хэвлийд байхад тавигдсан байж магадгүй. Энэ бол сээр нурууны нэгэн төрлийн гажиг” гэж түүнд хагалгаа хийсэн мэс заслын эмч нар тайлбарлаад, “сүүл энэ маягаар ургасаар байсан бол хүүгийн нуруунд ачаалал өгч эхлэх байсан” гэв.
Г.Доржханд