СЭЛЭНГЭ: Шилжин ирэгсдийн тоо 36.6 хувиар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-06-17 15:46:31

Сүхбаатар, 2024 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт шилжин ирсэн иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 36.6 хувиар нэмэгдсэн байна.

 

Оны эхний 5 сарын байдлаар Сэлэнгэ аймагт 1553 хүн шилжин иржээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 416 хүнээр буюу 36.6 хувиар өссөн байна.

 

Дээрх иргэдийн 855 буюу 55.0 хувь нь бусад аймаг, хотоос шилжин иржээ. Эдгээр иргэдийн 439 буюу 51.3 хувь нь эрэгтэй, 416 буюу 48.7 хувь нь эмэгтэй байна.

 

Энэхүү шилжин ирэгсдийн тоог 2024 оны УИХ-ын сонгуультай холбоотойгоор шилжилт хөдөлгөөн 4 дүгээр сарын 27-ноос 6 дугаар сарын 29 хүртэл зогссон тул 4 дүгээр сарын мэдээгээр авсан байна.  

Связанные новости