ХОВД: Үерийн эрсдэл дунд үнэлгээтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-06-17 17:13:03

Жаргалант, 2024 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд үерийн эрсдэлийн үнэлгээ хийх ажлын баг байгуулж, 17 суманд ажилласан байна.

Үүний үр дүнд үерийн эрсдэл 5.1 буюу дунд гэсэн үнэлгээтэй гарчээ.

Ойрын үед орсон борооны улмаас өнөөдрийн байдлаар Ховд гол үерийн түвшнээс 28 см-ээр давлаа.

Мөн Үенч гол үерийн түвшнээс 6 см, Булган гол үерийн түвшнээс 2 см-ээр тус тус даван үерлэжээ.

 

Харин Буянт голын усны түвшин 337 см, Төгрөг голын усны түвшин 434 см байгаа нь үерийн түвшинд хүрээгүй ч усны түвшин их байна. 


Иймээс дээрх гол дагуу суурьшиж байгаа айлууд болон аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар яваа иргэд болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг УЦУОШТ-өөс анхаарууллаа. 

Мөн гол дагуу бага насны хүүхдийг хараа хяналтгүй тоглуулахгүй байж, үер усны гэнэтийн аюулаас сэрэмжтэй байхыг зөвлөв.

Энэ сарын 18-нд Ховд аймгийн зарим газраар, энэ сарын 19, 20-нд ихэнх нутгаар бага зэргийн бороо орох төлөвтэй байна. . 

Связанные новости