Европын Холбооны уран олборлогч анхны улс Финланд боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2024-06-19 14:37:00

ХЕЛЬСИНКИ, 2024 оны зургаадугаар сарын 19 /bmf/. Финландын уул уурхайн “Terrafame” компани Соткамо дахь олборлолтын талбайдаа (тус улсын зүүн хойд хэсэгт орших уурхай) ураны олборлолтыг эхлүүллээ. Ингэснээр Финланд нь уран олборлогч Европын Холбооны анхны улс боллоо гэж компани мэдэгджээ. 


Мэдэгдэлд дурдсанаар, Финландын цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын газраас (STUK) уран олборлох зөвшөөрлийг тус компанид олгожээ. Соткамо дахь уурхайг 30 жил ашиглахаар төлөвлөж байгаа аж. Тус компани олборлосон уранаа гадаадад боловсруулж, дараа нь цөмийн эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах юм. Финландын Засгийн газар уран олборлох зөвшөөрлийг "Terrafame"-д 2020 онд олгосон байна. 


“Terrafame" компани уурхайг 2026 он гэхэд бүрэн хүчин чадлаар нь ашиглаж эхлэх бөгөөд жилд 200 орчим тонн уран олборлоно гэж тооцоолжээ. Энэ нь Финландын “Олкилуото-3” атомын цахилгаан станцын есөн сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээ аж.

Связанные новости