ХӨВСГӨЛ: Улаан буудайн хэрэгцээг орон нутгаасаа 100 хувь хангана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-06-20 16:46:19

Мөрөн, 2024 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ хавар улаанбуудай 18053 га-д, үр тариа 316 га-д, малын тэжээл 1171 га-д, тосны ургамал 2619 га-д, төмс 229 га-д хүнсний ногоо 195 га-д тус тус тариалсан байна.


Орон нутагт улаан буудайн хэрэгцээг 100 хувь, төмсний 65 хувь, хүнсний ногооны 40 хувийг дотоодын ургацаас хангахыг зорьж байгаа юм.

 

Газар тариалангийн чиглэлээр 30 аж ахуйн нэгж, иргэн газар тариалан эрхлэгчид тоног төхөөрөмжөө шинэчлэн, ажлын байраа нэмэгдүүлж, улаан буудай, хүнсний ногооны тариалалт нэмэгдсэн үр дүн гарчээ.

 

 

Связанные новости